ДаТС-ийн Лицей сургуулийн нийт багш, сурагчид 2017 оны шилдэгүүдээ тодрууллаа. 2017 оны ДаТС-ийн Лицей сургуулийн “ШИЛДЭГ БАГШ”-аар математикийн багш Т.Оюунцэцэг, “ШИЛДЭГ СУРАГЧ”-аар 12а ангийн сурагч М.Жанар тодорч ШУТИС-ийн ДаТС-ийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар, анги бүрийн тэргүүний сурагчаар 8а ангийн сурагч Ц.Буянбат, 9а ангийн сурагч А.Төгөлдөрбуян, 10а ангийн сурагч О.Гэрэлтнаран, 12а ангийн сурагч У.Билгүүн нар шалгарч гарын бэлгээр шагнууллаа. Сургуулийн “СПОРТЛОГ СУРАГЧ”-аар 10а ангийн сурагч Б.Заяабаатар тодорч багш нарын нэрэмжит шагналаар шагнагдаж оны “ШИЛДЭГ АНГИ”-аар Х.Хишигжаргал багштай 10а анги шалгарч шилжин явах цом гардан авлаа.
2017 оны “ШИЛДЭГ БАГШ” Лицей сургуулийн математикийн багш Т.Оюунцэцэг





