ШУТИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд магистр 222 бакалавр 1194, онцлох 25, дипломын инженер 45 нийт 1462 оюутан төгсөж байгаагаас
ДаТС-ийг Магистр 22, бакалавр 171, дипломын инженер 20 , онцлох дипломтой 9 нийт 213 оюутан сургуулиа амжилттай төгсөн гарч байна.
ДаТС-ийн төгсөлтийн баярын үйл ажиллагааг Захирал Ц.Батбаатар нээж, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, “Монцемент билдин материалс” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Т.Билэгдэмбэрэл, Дархан Дулааны Цахилгаан Станцын захирал Д.Чимэддорж нар баяр хүргэж үг хэллээ.
Шилдэг төгсөгч нарт өргөмжлөл гардуулан магистр, бакалаврын онцлох дипломтой төгсөгчдөд дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн ИБҮБИ ангийн шилдэг төгсөгч Б.Батням, магистр оюутан Г.Дарханбаяр нар эрдэмтэн багш, профессорууд, нийт төгсөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэлэв.
Ёслолын ажиллагааны үеэр Цахилгаан системийн ангийн төгсөгч Б.Сэргэлэнбатын Дархан-Уул аймагт “Рубик” шооны спортыг хөгжүүлж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Дарханы Залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” тэмдгээр шагналаа. Б.Сэргэлэнбатын хувийн амжилт нь Азийн хэмжээнд II байранд үнэлэгдэж байгаа чадварлаг оюутан юм.
Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
]]>