Дархан-Уул аймгийн номын санчдын нэгдсэн сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ДаТС-д зохион байгууллаа.
Сургалтанд СУИС-ийн Соёлын сургуулийн багш Т. Хайдав, Монголын Номын Сангуудын Консорциумын Захирал Ч.Мөнх-Эрдэнэ нар уригдан ирж Дархан-Уул аймгийн төв номын сан, Хүүхдийн номын ордон, Ерөнхий Боловсролын Сургуулиудын номын санчдыг хамруулан нийт 58 номын сангийн ажилтнуудад номын санчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.
- МНСК-ын танилцуулга
- Номын сангийн ажлын өнөөгийн чиг хандлага
- Сүүлийн үед номын сангуудад хэрэглэгдэж байгаа программ хангамж /давуу болон сул талууд/, электрон каталог, автоматжуулалт, цахим номын сан
- Номын санчийн ёс зүй, харилцаа хандлага
- Анхан шатны бүртгэл, маягт, СОНА /хүүхдийг номтой нөхөрлүүлэх/ сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал хүсэлт, асуулт хариултаар номын сангуудад тулгарч байгаа асуудлаар ярилцлаа.
]]>