2024-04-29
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” сэдэвт аяныг 2018 оны 02 сарын 02-09-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

ДаТС-ийн нийт оюутан, сурагчдын дунд “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” сэдэвт аяныг 2018 оны 02 сарын 02-09-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд архины хор хөнөөлийг сурталчлан таниулж нийгмийн дунд биеэ зөв авч явах мэдлэгийг олгох зорилготойгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Баасан гараг /2018.02.02/

ДаТС-ийн хичээлийн байранд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх танилцуулга хийж, архины хор хөнөөлийг сурталчилсан телевизийн богино хэмжээний киног нийт оюутнуудад үзүүлж, танилцуулав.

Даваа гараг /2018.02.05/

Дотуур байранд амьдардаг оюутнуудын дунд М.Ундрал, Д.Дунгаамаа, С.Отгонгэрэл, Ж.Каламхас багш нар “Архи хүний бие махбодод нөлөөлөх нь” сэдэвт лекц уншиж, хэлэлцүүлэг хийн, оролцсон нийт оюутнуудын дунд АХА-г амжилттай зохион байгууллаа.

Мягмар гараг /2018.02.06/

Архидан согтуурахтай тэмцэх хуулийг “ДаТС-ийн веб”-д байрлууллаа.

Лхагва гараг /2018.02.07/

ДаТС-ийн лицейн сурагчдын дунд  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач эвсэг хамт олон бүрдүүлэх, иргэнлэг чанарыг хөгжүүлэх мөн архидалтын эсрэг, эрүүл аюулгүй орчны төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж, түүний хор хөнөөл, үр дагаврын тухай таниулах зорилгоор “Архигүй ирээдүй” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнийг багуудын мэндчилгээ, асуулт хариулт, ханын сонин хийх, архигүй нийгэм сэдэвт жүжигчилсэн тоглолт гэсэн үе шаттайгаар зохион явагдлаа. Уг тэмцээнд I байранд 54 оноогоор X анги, II байранд 49 оноогоор IX анги, III байранд  42 оноогоор VIII анги тус тус шалгарлаа.

Пүрэв гараг /2018.02.08/

ДаТС-ийн нийт оюутнуудын дунд  “Архигүй нийгэм-Бидний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг явууллаа. Оюутнууд өөрийн үзэл бодолдоо тулгуурлан архигүй нийгмийн талаарх төсөөллөө зураг хэлбэрээр илэрхийлэн гаргасан зургуудаас тэргүүн байранд ИБҮБИ I курсийн оюутан Х.Ахжол шалгарлаа.

Баасан гараг /2018.02.09/

ДаТС-ийн оюутны зөвлөлөөс архидан согтуурахтай тэмцэх хуулийн тухай танилцуулга тарааж, архигүй орчин бий болгоход мөрдөх 9 зүйлийг гарган, амьдралдаа хэвшүүлэхийг оюутнууддаа уриалан суртал ухуулгын хуудсыг тараав.

Даваа гараг /20018.02.12/

“Архигүй- Аз жаргалтай гэр бүл” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ДаТС-ийн нийт оюутнуудын дунд зохион байгууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд нийт 26 оюутан оролцсоноос тэргүүн байранд     ЦС-ийн I курсийн оюутан Н.Даваацэрэн, II байранд ИБҮБИ I курсийн оюутан Б.Сэргэлэн нар тус тус шалгарлаа. 1 2 7 6 5 4 3 12 11 10 9 8

Зохион байгуулагч: ДаТС-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл Суурь шинжлэх ухааны тэнхим “Соёх-Эрэн”ТББ Оюутны зөвлөл

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/