“Монгол инженер 2018” инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжсэн эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Үйл ажиллагааны хүрээнд:
- эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг;
- СУРГАЛТ СЕМИНАР – инженер, техникийн ажилтнуудад зориулсан САЕ/САМ сургалт;
- БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН;
- БАГИЙН ТЭМЦЭЭН;
- УЛСЫН ОЛИМПИАД – CAD/CAE/CAM;
- УЛСЫН ОЛИМПИАД – Онолын механик, Материалын эсэргүүцэл, Машин механизмын онол, Машины эд анги, Хэрэглээний механик хичээлээр
тус тус зохион байгуулагдана.
Хамрах хүрээ:
Зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлалыг (CAD/CAE/CAM) хэрэглэдэг Үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын Инженер техникийн ажилтан, судлаач, судлаач-оюутан, мэргэжилтэн; Их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт CAD/CAE/CAM, дээр дурьдагдсан механикийн хичээлүүдийг судалдаг дотоодын их, дээд сургуулийн оюутнууд.
Журам, бүртгэл, хураамж г.м дэлгэрэнгүй удирдамжийг mongol-engineer.mn веб сайтаас харж болно.
ШАГНАЛТ БАЙР:
- хувийн үзүүлэлтээр
- Шилдэг оюутан
- Шилдэг инженер
- багийн тэмцээн
- Шилдэг баг, байгууллага
- Эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн
- Шилдэг илтгэл, бүтээл
- Механикийн хичээлийн хувийн үзүүлэлтээр
- Шилдэг оюутан
- Шилдэг баг, сургууль
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: ШУТИС.Механик, тээврийн сургууль.
Утас: 99147004, 99274776, 99089677
Цахим хуудас: mongol-engineer.mn
Face book хаяг: монгол инженер 2018
Майл хаяг: mongolengineer@must.edu.m
]]>