БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Оюутны бүтээлч санаачлагыг дэмжих төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан “Чөлөөт сонголттой уншлагын танхим”-ын нээлт 2018.03.30-нд боллоо.
Уг танхим Мэргэжлийн сурах бичгээс гадна шинжлэх ухаан танин мэдэхүйн, утга уран зохиолын буюу шинжлэх ухааны олон номтой бөгөөд оюутнууд багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, мэдээллийг өргөн хүрээтэй авах нөхцлийг бий болгож байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх санаачлага гарган оролцож нөр их хөдөлмөр гаргасан Барилгын инженер хөтөлбөр-ийн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Барилгын материал үйлдвэрлэлийн технологи -ийн инженерийн ангийг төгссөн Г.Батням Б.Анударь Ц.Амарсайхан Б.Зоригтсайхан Элбэгзаяа нарт ШУТИС ийн Дархан Уул аймаг дахь Технологийн Сургууль -ийн захиргаа Эрдмийн зөвлөл нийт хамт олон, оюутнуудын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. Ажлын их амжилт хүсье.
]]>