ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын Механикийн багш нарын санаачилгаар Инженерийн ангийн оюутнуудын дунд 20 дахь удаагийн “Техникийн механикийн олимпиад”-ыг 2018 оны 04 сарын 25-д зохион байгуулж дараах оюутнууд шалгарав. Үүнд:
1-р байрт ҮМ-2 ангийн оюутан Б.Баяржавхлан, 2-р байрт ҮМ-2 ангийн оюутан П.Отгонбаатар, 3-р байрт БИ-1 ангийн оюутан Б.Бавуусүрэн, Тусгай байрт ҮМ-2 ангийн оюутан Б.Санжидсүрэн нар амжилттай оролцов.
Политехникум /хуучнаар/-ын механикийн багш Н.Сэнгээ-ийн ажил үйлсийг дурсан ивээн тэтгэж оролцсон ар гэрийнхэнд нь талархал илэрхийлье.
Олимпиадыг зохион байгуулагчид
]]>