2024-05-04
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

“Дархан хотын хөгжилд-миний оролцоо 2018” эрдэм шинжилгээний хуралд ДаТС-ийн оюутнуудын илтгэл шалгарлаа.

Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан “ДАРХАН ХОТЫН ХӨГЖИЛД – МИНИЙ ОРОЛЦОО 2018” эрдэм шинжилгээний хурал 05 сарын 11-нд Улаанбаатар хотноо МЗХ-ны ЗАЛУУС танхимд 17-20.00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдав.

Энэ хурлаар Дархан-Уул аймгийн оюутан залуучуудын судалгааны ажлыг орон нутаг руу чиглүүлэх, Дархан хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг тодорхойлох, залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байлаа.

Уг хурлын 1-р шатанд 40 орчим илтгэл ирснээс 2-р шатанд шилдэг 16 илтгэлийг хэлэлцүүлсэн (Дарханаас 9 судлаач оюутан ирсэн) болно. Шүүгчдээр Дархан нутаг судлаач доктор (Ph.D) Ж.Алтангэрэл, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал доктор (Ph.D) дэд профессор Г.Сүхбат, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал, МУСТА, МЗЭ-ийн шагналт Д.Цэрэндаваа, УБ хот дахь ДУА-ын ЗХ-ны тэргүүн Э.Өнөрболд нар ажиллалаа.

Уг хуралд тус сургуулиас доорх 3 илтгэл шалгаран оролцож, гурвуулаа шагналт байрт шалгарсан байна.

Хурлын –ТЭРГҮҮН байранд “Хүлэмжид зориулсан хөрсний чийгшил ба температур хэмжих хэрэгслийн удирдлагын хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьсан ШУТИС-ийн ДаТС-ийн Компьютер програм хангамж-4 ангийн оюутан Б.Оюунчимэг (Удирдагч  Б.Лхагва /MA/Ч.Алтантүрүү /MA/) –ДЭД байранд “Ган утсыг бетонд ашиглах боломжийн судалгаа” сэдвээр илтгэл тавьсан ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан Э.Лхагваням (Удирдагч Х.Жанчивдорж Доктор /Ph.D/) -ГУТГААР байранд “Дархан хотын суурьшлын бүсийн өнгөн хөрсний хүнд металлын бохирдлын үнэлгээ, агаар дахь нарийн ширхэглэгт (рм2.5) тоосонцрын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан МУИС, ХШУИС, ХБОСудлал хөтөлбөрийн магистрант Б.Чүлтэм, (Удирдагч Ч.Сономдагва Доктор /Ph.D/, профессор) –ТУСГАЙ байранд “Дархан хотын агаар мандлыг бохирдуулагч азотын давхар ислийн судалгаа” сэдвээр илтгэл тавьсан ШУТИС-ийн ДаТС-ийн  оюутан Б.Даваацэрэн нар тус тус шалгарлаа. 1 2 3 4 5 6 7 Хуралд амжилттай оролцон шалгарсан судлаач оюутнууд, удирдсан судлаач багш нарынхаа сургалт судалгааны ажилд өндөр амжилт хүсье.

ДаТС-ийн Эрдмийн Зөвлөл

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/