Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Банкны ажилтны өдөр”, “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг тохиолдуулан их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуучуудын дунд банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх зорилгоор ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахьТехнологийн Сургууль, Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс хамтран зохион “БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-2018” онол, практикийн бага хурал , нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 5 сарын 25-ны 12 цагт, Онол практикийн бага хурал мөн өдрийн 13 цагаас ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 401 тоотод зохион байгуулагдана.
]]>