Монголын багш нарын 52 дахь өдрийг Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамт олон 10 сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээд ДаТС-ийн нийт профессор, багш, ажилтан, ажилчид идэвхтэй оролцлоо. Баярын арга хэмжээг нээж ДаТС-ийн захирал Ц.Батбаатар хамт олондоо Монголын багш нарын баярын мэндчилгээг дэвшүүллээ.
ДаТС-ийн эрдмийн хамт олны амжилт бүтээлийг төр засаг өндрөөр үнэлэн “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр Технологийн салбарын ахлах багш Н.Шаравжамц, Инженерчлэлийн салбарын ахлах багш С.Саруулболд, БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр Технологийн салбарын сургалтын мастер Д.Энхтүвшин, “Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтан”-тэмдгээр Технологийн салбарын багш Р.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Ш.Ганбаатар нар тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
Мөн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Технологийн салбарын ахлах багш Р.Цэцэгмаа, Ректорын нэрэмжит шагналаар Эрчим хүч мэдээллийн технологийн салбарын багш Ч.Сугаррагчаа нар шагнагдав.
2017-2018 оны хичээлийн жилд эрдэм, шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажлаараа хамт олноо манлайлан ажиллаж “Шилдэг судлаач багш”-аар шалгарсан Технологийн салбарын профессор Ж.Амгалан, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”-аар шалгарсан Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Л.Оюунчимэг, “Лицей сургуулийн шилдэг багш”-аар шалгарсан Т.Оюунцэцэг нарын өргөмжлөл, шагналыг гардууллаа.
Мөн ДаТС-ийн Захирлын нэрэмжит шагналаар Технологийн салбарын эрхлэгч Х.Жанчвдорж, Суурь шнжлэх ухааны тэнхимийн ахлах багш Г.Болдбаатар, багш Ж.Калахас, Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Б.Гэрэлтуяа, Технологийн салбарын сургалтын мастер Н.Оргилсайхан нар шагнууллаа.
Сургуулийн Захиргаа ДаТС-ийн БХТөв
]]>