Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын цахилгаан систем мэргэжлийн багш нар “Шуурхай үйлчилгээний диспетчер”-ийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн 80 цагийн сургалтыг 2018.10.15-2018.10.26 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ний 12 инженер, техникийн ажилтанууд хамрагдаж сертификатаа гардан авлаа. Сургалт зохион байгуулсан багш нартаа болон сургалтанд хамрагдсан нийт инженер, техникийн ажилтнуудадаа цаашдын ажилд нь амжилт хүсье
Сургуулийн Захиргаа
]]>