2018 оны 11-р сарын 6-7-ны өдрүүдэд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн багш нарын дунд “Их, дээд, мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөр, лаборатори, дадлагын хичээлийн үр дүнд тавих хяналтын арга зүйн сургалт, семинар”-ийг аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан улсын байцаагч Л.Амарсанаа, БСШУСЯ-ны дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөх, дэд профессор, доктор (Ph.D) Д.Ариунболор, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн профессор, доктор (Ph.D) Д.Болормаа, ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг, АШУҮИС-ийн захирал Б.Баясгаланмөнх (Ph.D), ХААИС, АЭБС-ийн тэнхимийн эрхлэгч Т.Амаржаргал нар оролцлоо.
2018.11.06-ны өдрийн сургалтын үйл ажиллагааг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөх дэд профессор, доктор (Ph.D) Д.Ариунболор, Профессор, доктор (Ph.D) Д.Болормаа (МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль) нар эхний өдрийн сургалтыг удирдан, сургууль бүрд багшийн хөгжилд зориулан 10 багц буюу 60 ш арга зүйн зөвлөмжийг гардуулан өглөө.
2018.11.07-ны өдрийн сургалтад ДаТС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар мэндчилгээ дэвшүүлэн, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дархан-Уул аймагт сургалтын үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн өмчийн нийт 9 сургуулийн 95 багш нар “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоонд өөрийн сургалтын онцлог, сургалтын хөтөлбөрийн баталгаажуулалт, тэдгээрийг хэрхэн үнэлэх, дүгнэх, хөгжүүлэлтийн арга зүй, багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, сургалтын орчин, суралцахуйн үр дүнгээр харилцан туршлага солилцох, явцын үнэлгээг шинэчлэх, сургах, суралцах үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх зэрэг дадлага, семинар, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах хандлага, мэдлэг, чадвар, дадал эзэмшлээ.
Тус сургалтыг зохион байгуулахад оролцсон хамт олондоо талархал илэрхийлье!
Бүхий л алсын хараанаас хамгийн агуу нь бид өнөөдөр хийгээгүй зүйлээ маргааш хийж байх явдал юм.
]]>