ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбараас зохион байгуулж байгаа “МЕНЕЖМЕНТ” мэргэжил сурталчлах аяны хүрээнд : 2018 оны 11 сарын 22-оос 30-ны өдрүүдийн хооронд 7 хоногийн хугацаанд боллоо.Энэ ажлын хүрээнд нийт 5 ажил төлөвлөж 100%-ийн гүйцэтгэлтэй хийгдлээ.
’Ухаалаг харилцаа амжилтын эхлэл’ сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Менежментийн мэргэжлийн мэргэжил сурталчлах аяны хүрээнд хийж байгаа бүтээлч ажлуудын хамгийн эхний бол Эсээ бичлэгийн уралдаан юм. Мөн залуучууд, хамт олны өмнө тулгардаг харилцааны хүндрэлтэй асуудлуудыг тодорхойлох, түүний даван туулах болон өөрийн дотоод сэтгэлзүй болон, гэр бүлийн харилцаагаа сайжруулах боломжийг бий болгох зорилготой.Уралдаанд нийт 30 хүүхэд эссэ бичлэгээ ирүүлснээс Инженерчлэлийн салбарын ЭХМ мэргэжлийн 3 курсийн оюутан Б.Оюунбаяр 1 дүгээр байрт, ИБҮБ мэргэжлийн 1 курсийн оюутан Х.Чаминцэцэг, 2 дугаар байрт, СУ мэргэжлийн 2 курсын С.Цэнд-Аюуш 3 дугаар байрт тус тус шалгарлаа. Байр эзэлсэн сурагчдад баяр хүргэж Медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Маркетингийн өдөрлөг
ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбараас зохион байгуулж байгаа “МЕНЕЖМЕНТ” мэргэжил сурталчилах аяны хүрээнд нийт оюутан, багш ажиллагсдын дунд “Маркетингийн өдөрлөг”-ийг 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 11.00-15.00 цагийн хооронд хичээлийн “А” байрны 1 давхарт зохион байгуулсан.
“Маркетингийн өдөрлөг”-т Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй дараах байгууллагууд оролцсон. Үүнд:
1. Дархан Номин ХХК
2. Дархан Хүнс ХХК
3. Мөнх-Ундрам ХХК
4. Дарханд Үйлдвэрлэв Дэлгүүр
5. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо
Маркетингийн хичээлийг судалж буй оюутнууд дээрх бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулж, борлуулалт хийж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, онолын мэдлэгээ бататгаж, практик, дадал эзэмшсэн үр дүнтэй ажил болсон.
“Алтан хонх” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнМенежментийн мэргэжлийн мэргэжил сурталчлах аяны хүрээнд хийж байгаа бүтээлч ажлуудын нэг нь “Алтан хонх” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулав. Технологийн салбарын УУА мэргэжлийн 3 курсийн оюутан Г.Гансүх байр эзэлсэн оюутанд баяр хүргэж Медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
‘’Мэдлэг, ёс зүй бол хүний нэр төр’’ сэдэвт дэвжээ тэмцээн
‘’Спортлог менежерүүд’’ хөгжөөнт буухиа тэмцээн ]]>