2024-05-14
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ИДМСК-ЫН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2017” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан – Уул аймгийн их, дээд, мэргэжлийн сургуулиудын Консорциумын жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 04 сарын 28 өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр “ПРОФЕССОР, БАГШ НАРЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2017” нэрийн дор ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ болон зохион байгуулагдсанаараа онцлог юм. Хурлыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль голлон зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар АЗДТГ, ИДМСК ажилласан болно.

Тус хурлыг Дархан – Уул аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй /доктор (Ph.D) нар нээж үг хэлэв.

Эрдмийн чуулган хоёр салбар хуралдаантайгаар явагдаж, I салбар хуралдаан болох Байгалийн ухаан, техник, технологийн салбарт сургуулиудаас шалгарсан шилдэг 6 илтгэл, II салбар хуралдаан болох Нийгэм, хүмүүнлэг, боловсрол, эдийн засаг, менежментийн салбарт 9 илтгэл буюу нийт 15 илтгэл хэлэлцэгдэн дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:

Байгалийн ухаан, техник, технологийн салбарт

I байрыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Технологийн салбарын багш М.Атарцэцэг, профессор Ж.Амгалан нарын “Том нүх сүвтэй керамзитийн шинж чанарын судалгаа” илтгэл

II байрыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын эрхлэгч Ч.Ганзориг, н ахлах багш Ц.Мөнхцэцэг нарын “CNC удирдлагын SF-2012 сиcтемд тохируулан G код бичих аргууд ба туршилтын үр дүн” сэдэвт илтгэл

III байрыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш О.Мэнджаргалын “Шохойн чулуун нэмэлттэй цементийн шинж чанарыг судалсан зарим үр дүн” сэдэвт илтгэл

Нийгэм, хүмүүнлэг, боловсрол, эдийн засаг, менежментийн салбарт

I байрыг ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхиимийн ахлах багш Н.Наранцэцэг, тус тэнхимийн эрхлэгч И.Батхишиг, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Н.Энхмаа нарын “Үйлчилгээний байгууллагын дотоод маркетингийн өнөөгийн байдлын судалгаа” сэдэвт илтгэл

II байрыг АШУҮИС-ийн Дархан АУС-ийн багш Д.Алтайхүү “Дээд боловсролын зах зээлийн эрэлтийн динамик, түүний харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл

III байрыг Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн менежментийн багш Б.Оюунцэцэг, Б.Баярмаа нарын “Хүний нөөцийн тогтвор суурьшлыг сайжруулах арга зам /боловсролын байгууллагын жишээн дээр/” сэдэвт илтгэл тус тус эзэллээ.

Дээрх илтгэлүүдийн шагнал болон эрдмийн чуулганы эмхэтгэлийг ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ивээн тэтгэсэн болно.

Хурлын шүүгчээр:

  • АЗДТГ–ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан
  • ШУТИС. ДаТС-ийн Захирал Ц.Батбаатар / Док (Ph.D), дэд проф/
  • ШУТИС. ДаТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан /Док (Ph.D), дэд проф/
  • ХИС, Дархан салбарын Хэл соёлын тэнхимийн эрхлэгч А.Мөнхзул
  • ХААИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч И.Батхишиг /Док (Ph.D)/
  • “Дархан-Өргөө” Политехник коллежийн Техникийн боловсролын тэнхимийн арга зүйч Т.Отгонбат
  • АШУҮИС. Дархан АУС-ийн багш Б.Мэндхүү /Док (Ph.D)/ нар ажиллав.

Чуулганыг амжилттай зохион байгуулахад хамтарч ажилласан Дархан-Уул АЗДТГ-т нийт судлаач, сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье!

Эрдмийн чуулганд амжилттай оролцсон эрдэмтэн судлаач, сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. 1 65342

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИХ, ДЭЭД, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/