Мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дулаан техник”-ийн олимпиадыг мэргэжлийн багш нар /Л.Оюунчимэг, Х.Мөнхбаяр/ 2017.04.27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг олимпиадын зорилго нь ДЦС мэргэжлийн оюутнуудын мэдлэгийг дүгнэх мөн ДЦС мэргэжлийн тулгын 3 чулуу гэгдэх мэргэжлийн суурь хичээлүүдийг ахлах курсынханд дахин сэргээн сануулахад оршино. Дулаан техникийн олимпиадад “Дулааны цахилгаан станц” мэргэжлийн 1, 2, 3, 4-р курсын 60 гаруй оюутан оролцсон бөгөөд Тэргүүн байр, Дэд байр, Гутгаар байр, Тусгай байр гэсэн 4 байр эзлүүлэн өргөмжлөл хадгалуулан ирцээс нь хамааруулан явцын 70 оноогоор шагнаж урамшууллаа.
Байр эзэлсэн байдлыг онооны хамт танилцуулахад:
- 1-р байр ДЦС-4 ангийн оюутан Х. Аюурзана (87.31 оноо)
- 2-р байр ДЦС-2 ангийн оюутан С.Эрдэнэболд (78 оноо)
- 3-р байр ДЦС-1 ангийн оюутан Л.Билгүүнбаяр (73,98 оноо)
- Тусгай байр ДЦС-1 ангийн оюутан С.Адъяабаатар (65 оноо) тус тус эзэллээ.