Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж Захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүллээ. Нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П. Баярсайхан, АНУ-ын мэргэжилтэн, англи хэлний багш Сэлия Чэмбирлайн, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Квон Кён Сүк зэрэг зочид, төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн нэгэн бүрэлдэхүүн сургууль бөгөөд бакалаврын 13 хөтөлбөрийн 26 мэргэжлээр, магистрын 17 хамтарсан хөтөлбөрөөр сургалт судалгааг амжилттай явуулж байна.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 7600 гаруй инженер технологич нарыг бэлтгэж эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж байна.
Ёслолын үйл ажиллагаан дээр ДОН БОСКО хүмүүнлэгийн байгууллагын тэтгэлэгээр 4 оюутан 500,0 мянга – 1 сая төгрөгөөр шагнагдлаа. Мөн ШУТИС-ийн Захирлын нэрэмжит шагналаар 1 оюутан нэг жилийн сургалтын төлбөрөөр, 1 улирал 3.8-с дээш сурлагын голч үнэлгээтэй суралцсан оюутнууд ДаТС-ийн Захирлын нэрэмжит хуудсанд бичигдэж, 2 болон түүнээс дээш улирал 3,6 –с дээш сурлагын голч үнэлгээтэй суралцсан мөн урлаг, спортын өндөр амжилт гаргасан оюутнууд тус тус 0,5-5 кредитийн урамшуулал гардан авлаа.
2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэж байгаа оюутнуудад зориулж мэргэжил сурталчлах жагсаал, шинэ оюутнуудын тангараг өргөх ёслол, танилцах цэнгүүн зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Шинээр элсэн суралцаж байгаа нийт оюутан, суралцагчдад сурлага, урлаг, спортын амжилтыг хүсэн ерөөж оюутны зөвлөлийн хамт орноос урлагийн тоглолт хийлээ.
Сургуулийнхаа нийт эрдэмтэн профессор багш нар, ажилтан, ажиллагсад, оюутан, сурагчддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Сургуулийн захиргаа Технологийн салбар
]]>