ШУТИС-ийн профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох зорилготой “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдаж, Техник-технологи, Байгаль, хэрэглээний шинжлэх ухаан, Нийгэм, хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 чиглэлээр хуралдав.
Хурлын үйл ажиллагаа Нээлттэй боловсролын төвийн захирал, доктор, профессор Д.Бадарчийн “Дэлхийн боловсролын чиг хандлага” сэдэвт сонирхолтой илтгэлээр эхлэв.
Тус хуралд ДаТС-ийн Инженерчлэлийн салбарын профессор С.Галбадрах, Технологийн салбарын сургалтын мастер Н.Болорцэцэг, Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын залуу судлаач багш Б.Уянгасайхан, Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Э.Оролмаа нар амжилттай оролцож, “Техник, технологийн салбар” хуралдаанд Н.Болорцэцэгийн хэлэлцүүлсэн “Чацарганы соёолуулсан үрийн физик, химийн шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл II байрт шалгарлаа.
Амжилттай оролцсон профессор, багш, судлаачдадаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань өндөр амжилт хүсье!
ДАТС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
]]>