ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас санаачлан зохион байгуулж буй “Төгсөгчдөө алдаршуулъя” аяны хүрээнд 2019.03.21-ний өдөр тус сургуулийг 2013 онд “Эрчим хүчний менежмент” мэргэжлээр төгсөгч лектор, сургагч багш, Д.Хүрэлбаатарын “Харилцаа ба хандлага”, “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын Од цогцолбор, Жигүүр цогцолбор, 1-р сургууль, 4-р сургууль, 9-р сургууль, 15-р сургууль, 18-р сургууль, 19-р сургуулийн 180 сурагч хамрагдлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд сургалтанд хамрагдсан сурагчдад тус сургуулийн багш, оюутнууд сургалт судалгааны ажлаа танилцуулан, элсэлтийн талаар мэдээлэл өгч мэргэжлээ сурталчлав. Мөн сургалтанд хамрагдсан нийт сурагч, багш нарт ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Захиргаа, Сургалтын албанаас талархлын батламж олголоо. Сургалт, сурталчилгааны ажилд идэвхитэй оролцсон салбар тэнхимийн багш нар, оюутнууд нийт зохион байгуулсан багийнхан болон тус сургуулийн төгсөгч лектор, сургагч багш, Д.Хүрэлбаатартаа талархал илэрхийлье.
]]>
МЭДЭЭ
онцлох мэдээ
“Харилцаа ба хандлага”, “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
- 2019-03-25
- 663 Views