Дархан Уул аймаг дахь Технологийн Сургуулийн нийт багш, судлаачдын дунд зохион байгуулсан 800.000 төгрөгийн шагналын сан бүхий Постер_илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх арга зам шийдэл эрэлхийлсэн 16 илтгэл оролцсоноос шилдэг 5 илтгэлийг шалгарууллаа. Үүнд:
Тэргүүн байранд: “Хоёр төрлийн биополимер ашиглан суумтгай хөрсний механик шинж чанарыг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш Б.Басбиш Дэд байранд: “A discussion of team teaching in English for specific purposes: esp course design the 21-st century”сэдэвт илтгэлээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Сувд-Эрдэнэ, доктор (Ph.D), Дэд профессор Д.Баясгалан Гутгаар байранд: “Цахилгаан ачааллын дисперсийн шинжлэлийн загвар” сэдэвт илтгэлээр Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Х. Идэр Тусгай байранд: “Цементийн хими эрдэс зүйн найрлагын судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш доктор (Ph.D), Дэд профессор Д.Оюунбилэг Тусгай байранд: “Бурхантын үүсмэл шороон ордыг баяжуулах технологийн судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш С.Баяржавхлан нар шалгарлаа. Эрдэмтэн, судлаач, багш нар та бүхний эрдэм судлалын ажилд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Барилгын Материал Судлалын ТӨВ
]]>