Дархан-Уул аймгийн ИДМСК-ын эрдмийн чуулган нь 2017 оноос Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулах болсон юм. Тус чуулган нь БАГШ, ОЮУТНЫ гэсэн 2 ангиллын дагуу дараах 2 чиглэлээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Үүнд: Профессор, судлаач багш нарын дунд зохиогдсон эрдмийн чуулганд – Инженер-технологи, байгаль, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр 1-р байр: ШУТИС-ийн ДаТС-ийн профессор Д.Оюунбилэг /док (Ph.D)., дэд проф/ “Туф нэмэлттэй портландцементийн хими эрдэс зүйн найрлагын судалгаа” 2-р байр: АШУҮИС-ийн ДУАймаг дахь АУС-ийн багш Л.Алгирмаа, С.Цогтсайхан, Д.Эрдэнэцогт, М.Ариунаа нарын “Арьс цэврүүтэх аутоиммун өвчний оношлогоонд биоялтаст технологийг хэрэглэсэн дүн” 3-р байр: ХААИС-ийн ДУАймаг дахь АБС-ийн багш А.Эрдэнэчимэг, П.Содгэрэл (Ph.D) нарын “Архангай аймгийн бэлчээрийн ачааллын үнэлгээ” сэдэвт илтгэлүүд тус тус байр эзэлсэн байна. – Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр 1-р байр: ШУТИС-ийн ДаТС-ийн багш М.Дэлгэрмаа “Математикийн семинарын хичээлд CDIO стандартуудыг хэрэгжүүлж буй туршлагын зарим үр дүн” 2-р байр: ХААИС-ийн ДУАймаг дахь АБС-ийн багш Ц.Амаржаргал, И.Батхишиг, Д.Мягмарсүрэн, Н.Наранцэцэг нарын “Дархан-Уул аймгийн нийгмийн салбарын өнөөгийн байдалд хийсэн судалгааны дүнгээс” 3-р байр: ХИС-ийн харъяа ХС-ийн багш Э.Өлзийжаргал “Жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан бол Судлаач оюутнуудын дунд зохиогдсон эрдмийн чуулганд – Инженер-технологи, байгаль, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр 1-р байр: АШУҮИС-ийн ДУАймаг дахь АУС-ийн оюутан М.Хонгорзул, А.Наранцацрал нарын “Дархан-Уул аймгийн ЕБС-ийн үдийн цайны төрөл, тэжээллэг чанарын судалгаа” Удирдсан багш: М.Оюун (Ph.D) 2-р байр: ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан Э.Оюунтүлхүүр, Ө.Уртнасан, Б.Номин-Эрдэнэ нарын “Буудайн үр хөврөлөөр баяжуулсан хөх тарианы талхны технологийн судалгаа” Удирдсан багш: Р.Цэцэгмаа (Ph.D) 3-р байр: АШУҮИС-ийн ДУАймаг дахь АУС-ийн оюутан Б. Цэрэнханд, Г.Ууганцэцэг нарын “Ясны хатуу эдийн нягтын өөрчлөлтийг ясны цөвийн өөрчлөлттэй харьцуулсан судалгааны дүн” сэдэвт илтгэлүүд тус тус байр эзэлсэн байна. – Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр 1-р байр: ХИС-ийн харъяа ХС-ийн оюутан Б.Нямцэцэг “Ертөнцийн гурав ба өнгөний билэгдэл” Удирдсан багш: С.Одончимэг (Ph.D) 2-р байр: Дархан дээд сургуулийн оюутан О.Оюунтунгалаг “Хүүхэд хоорондын харилцаа /9 настай хүүхдийн жишээн дээр/ 3-р байр: ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан Э.Ану-Үжин, О.Цолмон нарын “Англи хэлний хичээлд богино хэмжээний видео ашиглаж үгсийн санг нэмэгдүүлэх боломж” Удирдсан багш: Б.Сувд-Эрдэнэ зэрэг илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хуралд амжилттай оролцсон эрдэмтэн судлаач-багш, оюутнуудынхаа сурлага, судалгааны ажилд өндөр амжилт хүсье!]]>
МЭДЭЭ
онцлох мэдээ
2018-2019 оны ИДМСК-ын профессор, багш, оюутнуудын эрдмийн чуулган болж өнгөрлөө.
- 2019-04-16
- 399 Views