Дархан-Уул аймгийн их дээд, мэргэжлийн сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хорол-Эрдэнэ 2019” оюутны яруу найргийн наадам Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр 2019 оны 04 сарын 03-ны өдөр амжилттай болж өндөрлөв. Уг наадам нь “Олон улсын уран бүтээлчдийн өдөр”-тэй давхацсан нь тухайн үйл ажиллагааны ач холбогдлыг улам өргөж өгсөн явдал боллоо.
“Хорол-Эрдэнэ 2019” оюутны яруу найргийн наадамд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, АШУҮИС-ийн Дарханы АУС, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, “Дархан –Өргөө” политехник коллеж, ХИС-Дархан салбар сургуулийн 18 оюутан оролцсон юм. Уран үг, утга мэдрэмжээ уралдуулсан уг наадамд: Тэргүүн байр Х.Чаминчимэг(ДаТС), дэд байр Г.Байгаль(Дарханы АУС), гутгаар байр Р.Буянравжир (Агроэкологи, бизнесийн сургууль), тусгай байр Г.Дэлгэрмөрөн( Агроэкологи, бизнесийн сургууль) нар тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Дархан-Уул аймгийн зохиолчдын “Хязгааргүй орчлон” төвийн гүйцэтгэх захирал Р.Лхамрагчаа наадмыг ивээн тэтгэн, шүүгчээр ажиллаж, яруу найрагч Б.Норовсамбуу, Д.Цэнд, Д.Цэвээнгэрэл, Д.Мянганзам, Д.Цэрэндаваа нар үг шүлгийн мялаалга өргөлөө.
]]>