2019-05-04-ний өдөр ШУТИС—ийн 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ШУТИС Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн Эрдмийн зөвлөл, Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар болон ГУУС, ОрТС хамтран амжилттай зохион байгууллаа. Хуралд АНУ-ын Сан Хосе улсын их сургуулийн Цахилгааны инженерийн салбар, М.С. Осимигийн нэрэмжит Таджик улсын ТИС , ОХУ-ын Уралын Холбооны Их сургууль, ОХУ-ын Новосибирскийн ТИС, ШУТИС ДаТС, ЭХС, ГУУС, ХААИС, МҮИС, Эрдэнэт үйлдвэр, “Багануур”ХК, “Шивээ-Овоо”ХК, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ”ХК, Монполимент групп, “Ус сувгийн удирдах газар”, “Дархан ДЦС” ТӨХК, “TTJVCO” ХХК, “Болд-Төмөр-Ерөө-Гол”ХХК –ний инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид оролцлоо. Тус хуралд 41 илтгэл ирснээс 21 илтгэлийг хэлэлцүүлээ.
Тэргүүн байр: “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цахилгаан тэжээлийн чанарын судалгаа” сэдэвт илгэлээр ШУТИС ЭХС-ийн доктор Д. Пүрэвдаш, доктор, проф Ч.Нацагдорж Дэд байр: “Синхрон эх үүсвэртэй бага чадлын цахилгаан станцын автомат удирдлага” сэдэвт илтгэлээр ОХУ-ын Новосибирскийн ТИС-ийн докторант Э.Энхсайхан Гуравдугаар байр: “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлснээр гарсан үр дүн” сэдэвт илтгэлээр ”Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК дэд захирал, МУ-ийн зөвлөх инженер Б.Батжаргал Тусгай байр: “Хотын ухаалаг цахилгаан хангамжийн шийдэл” сэдэвт илтгэлээр ШУТИС ЭХС докторант Ж.Нандагсамба, ШУТИС ЭХС доктор Б.Бат-Ундрал нар тус тус шалгарлаа.
Хурлыг ивээн тэтгэж, дэмжиж ажилласан “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Монголиа Трансвест”ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье!
]]>