Монгол-Оросын найрамдлын уламжлалт харилцааг дэмжин хөгжүүлж, Аугаа эх орны дайны Ялалтын 74 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2019 оны 5-р сарын -7 нд Дархан Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, ажилтан, ажилчдын дунд Орос дууны “ПЕСНИ ПОБЕДИ” сэдэвт уралдаан болж өнгөрлөө. Уралдааны шүүгчээр ОХУ-ын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Уянсүх нар уригдан оролцлоо. Тус уралдаанд Инженерчлэлийн салбарын Война и мир, Технологийн салбарын Надежда, Суурь шинжлэх ухааны тэнхимийн Победа багууд оролцсоноос
Мэндчилгээ: 1-р байр: “Война и мир” 2-р байр: “Надежда”Дуэт дууны төрөлд:
1-р байр: З.Лачинцэрэн С.Алтанцоож “Эхо любви” 2-р байр: Н.Оргилсайхан Г. Хишиг-Эрдэнэ “Понимаешь”
Гоцлол дууны төрөлд
1-р байр: С.Саруулболд “День победы” 2-р байр: Т.Дунгаамаа “Ромашки спрятались” тус тус шалгарч Дарханы ОХУ-ын консулын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
]]>