Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд автын инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолооны дүрмийн кабинетыг багш, ажилтан, ажиллагсадын хүчээр шинээр байгуулж 2019.05.22-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус кабинетэд жолооны дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт зэрэг хичээл болон сургалтууд орох боломжтой юм.
Уг кабинетийг байгуулахад идэвхтэй ажилласан Инженерчлэлийн салбар болон үйлчилгээний албаны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
Сургуулийн захиргаа
]]>