ШУТИС-ийн 60 жилийн ойн өмнө 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа 2019.06.26-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
ШУТИС-ийг энэ хаврын улиралд 2000 орчим оюутан төгсөн гарч байгаагаас ДаТС-ийг онцлох дипломтой 4, магистрын зэрэгтэй 53, бакалаврын зэрэгтэй 106, мэргэжлийн зэрэгтэй 8 оюутан, “ШУТИС-ийн Тэргүүний оюутан” 1, нийт 167 оюутан дипломоо гардан авлаа.
Ёслолын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ДаТС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүд оролцож дипломыг гардууллаа.
Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
Сургуулийн захиргаа
]]>