2024-12-28
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өглөө 09:00 цагаас  ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн ажиллагааг Дархан-Уул аймгийн Залуучууд театрийн залуу морин хуурч Мөнгөншагай морин хуурын аялгуу эгшиглүүлэн ирсэн зочдын сонорыг мялааж ёслолын ажиллагааг эхлүүллээ. 1 Ёслолын ажиллагаанд ШУТИС, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, АНУ-ын төрийн департаментийн Зүүн Азийн англи хэлний хөтөлбөрийн мэргэжилтэн хатагтай Жүүдий Эмэрсон, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Койкагийн мэргэжилтэн багш Ким Жи Ил, Dream хөтөлбөрийн хамт олон, Дархан-Уул аймгийн Дархан сумын “Иргэдийн хурлын” дарга Тулга, ДаТС-ийн салбар, тэнхимийн эрхлэгч нар болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэн оролцлоо. 2 Нээлтийн ёслолд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Захирал Ц.Батбаатар 2015-2016 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд зориулан профессор багш нартаа хандан эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэж, шинэ элсэгч оюутнууд болон нийт оюутан залуучууд нартай хандан Монгол инженерийн ухаанаар илүүг харж, дэлхийн жишгээр сурч, сэтгэдэг, бүтээдэг санаачлагатай оюутнууд болоход хамтдаа хичээцгээе хэмээн уриалж ёслолын үйл ажиллагаа нээснийг мэдэгдлээ. 3 Мөн нээлтийн үйл ажиллагаан дээр АНУ-ын төрийн департаментийн Зүүн Азийн англи хэлний хөтөлбөрийн мэргэжилтэн хатагтай Жүүдий Эмэрсон, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Койкагийн мэргэжилтэн багш Ким Жи Ил, Дархан-Уул аймгийн Дархан сумын “Иргэдийн хурлын” дарга Тулга нар мэндчилгээ дэвшүүллээ. 4 5 6 7 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны үеэр “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ээр ДаТС-ийн Г.Дарьжав шагнагдсаныг албан ёсоор мэдэгдсэн ба Санко группын ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр нар ШУТИС-ийн 5 оюутанд байгууллагынхаа тэтгэлгийг гардуулж өгсөнөөс ДаТС-иас ДЦС-ын 1 ангийн оюутан Давга-Ринченгийн Даваа-Очир хүртсэнийг тус тус албан ёсоор мэдэгдэж баяр хүргэн цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Мөн 2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улирал болон 2014-2015 оны хичээлийн жилд 3 улирал дараалан 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан 5 оюутан, олон нийтийн үйл ажиллагаанд бусдыгаа манлайлан оролцдог 1 оюутан буюу нийт 6 оюутанд 2015.08.31-ны өдрийн ДаТС-ийн Захиралын нэрэмжит шагнал олгох тухай А-46 тоот тушаалыг уншиж танилцуулан 5 кредит, 1кредитийн урамшуулалыг тус тус олголоо.

Шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС, ДаТС-ийн гадаах задгай талбайд шинээр элсэн суралцагч оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр шинэ элсэгчдэд баяр хүргэн УУАТИ мэргэжлийн оюутан Г.Ганпүрэв “Монгол донж” хөөмий, “Үндэстэн” монгол ардын бүжгийг оюутан Т.Номин-Эрдэнэ, БИ мэргэжлийн оюутан Н.Гэрэлтуяа нар дуу дуулж мэндчилгээ дэвшүүллээ.

Шинээр элссэн оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагааг СШУТ-ийн багш Ж.Каламхас удирдан явууллаа. Оюутны тангараг өргөх ёслолын арга хэмжээ 7 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа. 8 9 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа “Халуун элгэн нутаг” дууг эгшиглүүлэн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөллөө.

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/