Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн технологийн салбараас Химийн нийгэмлэгтэй хамтран 2015 оны 11-р сарын 20-ний 13:00 цагт ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн хурлын E-604 танхимд “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтэн, докторант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2015 оны 10-р сарын 29-ний дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу.]]>