2015 оны 10-р сарын 1- нд Дэлхийн багш нарын баярын өдөрт зориулсан Дархан Уул аймаг дахь Их Дээд мэргэжлийн сургуулиудын нийт багш, ажилчдын баярын хурал ХААИС ийн харьяа Дархан Уул аймаг дахь ХААИС ийн хурлын зааланд амжилттай болж өнгөрлөө. Баярын хуралд сургууль тус бүрийн оюутан залуус болон багш нарын зүгээс ая дууны мэндчилгээ өргөхийн зэрэгцээ улс болон аймгийн шагналаар багш нар маань шагнагдаж, уламжлалт спортын дөрвөн төрөлт тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид шагналаа гардаж авлаа. Их дээд мэргэжлийн сургуулиудын нийт багш нарын дунд шилдэг сургууль, шилдэг менежер, шилдэг бүтээл, шилдэг залуу багш, шилдгийн шилдэг багш, шилдэг судлаач багш, шилдэг заах арга зүйч багш номинацаар шалгаруулалт явагдсанаас манай сургууль шилдэг сургууль, шилдгийн шилдэг багшаар Ж.Бат Эрдэнэ багш, ЭШОПБХ д Х.Жанчивдорж багш нар шалгарч тэргүүллээ. Мөн спортын гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид 3-р байр, ширээний теннисний төрөлд эмэгтэй баг тамирчид 1-р байр, шатрын төрөлд 1-р байрыг эрэгтэй баг тамирчид тус тус эзэлж багийн дүнгээр II байрт шалгарсан амжилтт үзүүллээ.
Нийт багш нартаа ажлын өндөр амжилт хүсье!!! Сургуулийн захиргаа, БНЗ
]]>