Магистрын сургалтын хөтөлбөр: Суралцах хугацаа: Япон Улсад – 2 жил хүртэл Хамрах хүрээ: а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш нар; б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтаран ажиллаж буй багш, судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан; Тавигдах шаардлага: а/ Монгол Улсын иргэн байх, 35 нас хүртэл; б/ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр бакалавраар суралцаж төгссөн байх; в/ Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх; г/ Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх; д/ Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх; е/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх; Докторын сургалтын хөтөлбөр: Суралцах хугацаа: Япон Улсад – 3 жил хүртэл Хамрах хүрээ: а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар; б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан; Тавигдах шаардлага: а/ Монгол Улсын иргэн байх, 40 нас хүртэл; б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй магистрын зэрэгтэй багш, ажилтан в/ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх; г/ Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх; д/ Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх; е/ Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх; ё/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх; Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт /татаж үзэх/ а/ Анкет; /маягтын дагуу/ Англи, Монгол б/ Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; в/ Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; г/ Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/; д/ Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг; е/ Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт; ё/ Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт; ж/ Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт; з/ Судалгааны ажлын төлөвлөгөө; и/ Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ; й/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/; к/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/; Холбогдох хаяг: “ИТДБ” төслийн мэргэжилтэн Б.Мөнхтулга: 99065688, piu.heedproject@gmail.com ШУТИС-ийн ажлын хэсэг Б.Ундрах: 99167699, research@must.edu.mn]]>
МЭДЭЭ
Япон улсын их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах ШУТИС-ийн багш, судлаачдыг бүртгэж байна.
- 2015-12-25
- 673 Views