2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны 3 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах батус хөтөлбөрт нийт 5 хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа ирүүлнэ үү. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье.
1.Иргэншил
]]>
- Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол улсын харъяат иргэн байна.
- 2016 оны 9 сарын 1-ний байдлаар 40 хүртэлх насны иргэд (1976 оны 9 сарын 1-нээс хойш төрсөн иргэд)
- 2016 оны 8 сарын 31-ний байдлаар баклавар эсвэл магисрын зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа оюутан
- Төгсөх ангийн оюутны хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2016 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл дипломны материалаа хавсаргаж өгөх
- Солонгост их дээд сургуульд баклавр, магистр төгссөн бол хамрагдах боломжгүй
- Солонгост их дээд сургуульд солилцооны оюутнаар суралцаж байсан бол хамрагдах боломжтой
- 2016 оны 8 сарын 31-ний байдлаар зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан зөвхөн Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан дахин нэг удаа материал өгөх боломжтой
- 4.0 бүрэн онооноос голч дүн 2.64 дээш байх
- 4.3 бүрэн онооноос голч дүн 2.80 дээш байх
- 4.5 бүрэн онооноос голч дүн 2.91 дээш байх
- 100 онооны системтэй бол голч дүн 80-аас дээш оноотой байх
- 2016 KGSP-G Application Guidenlines (журам солонгос хэлээр)
- KGSP-G Application Guidenlines (журам англи хэлээр)
- KGSP-G Application Form
- KGSP University information: ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (солонгос хэлээр)
- KGSP University information ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (англи хэлээр)
- 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх нийтлэг асуулт хариулт(English-Korean)
Дэлгэрэнгүй мэдээллийг
БНСУ-н Элчин сайдын яамны
11-321548 утсаар лавлана уу.