IAESTE олон улсын солилцооны байгуулагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсад дадлага хийх сонирхолтой оюутан залуусыг бүртгэж байна. Шаардлага хангаж буй шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны 218 тоот өрөөнд ирж доорх бичиг баримтыг бүрдүүлэн бүртгүүлнэ үү. Үүнд:
- Цахим үнэмлэх
- Ажлын үнэмлэх /Оюутны үнэмлэх/
- Сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас /Голч 3,0-с дээш/
- Шалгалтын хураамж 5000 төгрөг
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба – 11329081
IASTE Mongolia