Монгол улсад метал судлалын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд явагддаг ШУТИС-ийн профессор Ж.Гомбосүрэнгийн нэрэмжит “Метал судлал”-ын улсын V олимпиад 2016 оны 04 сарын 15-нд Тээврийн Дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад ДаТС-ийн Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн IV курсын оюутан
- Т.Батцэцэг
- С.Баршагүль
- Б.Тэмүүлэн
- Т.Баярбаатар
- Т.Энхбаяр нар оролцож багаараа III байр эзэлсэн амжилттай оролцсон бөгөөд хувийн дүнгээр Б.Тэмүүлэн III байранд шалгарч цомын эзэн боллоо.
Олимпиадад амжилттай оролцож сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Сургуулийн захиргаа
]]>