ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдаж, нийт 21 илтгэл хэлэлцэн, дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:
I байр: доктор (Ph.D) Х.Жанчивдоржийн удирдсан магистрант Б.Буяндэлгэрийн /БМТИ/-ийн “Өндөр үзүүлэлттэй, өөрөө нягтардаг бетоны механик шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл
II байр: ШУТИС-ийн ЭХС-ийн багш доктор (Ph.D) Д.Даваацэрэнгийн удирдсан магистрант С.Гантүлхүүрийн /ДЦС/-ийн “БКЗ 75-39 фб Зуухны утааны хийнд хийсэн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл
III байр: доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунбилэгийн удирдсан магистрант О.Мэнджаргалын /БМТИ/ “Композит цементийн физик механик шинж чанарыг судалсан зарим үр дүн” сэдэвт илтгэл
Дээрх шилдэг илтгэлүүдийн шагналыг “СУДЛААЧ БАТМӨНХ САН” уламжлал ёсоор ивээн тэтгэлээ.
Шалгарсан эдгээр илтгэлүүд ШУТИС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хуралд оролцох болно.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон судлаач оюутан, профессор, багш нарынхаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
]]>