БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сайн дурын гишүүн Баг Сү Минь 2020.01.06-наас 2020.01.12-ны хооронд ДаТС-тай танилцан, Монгол хэлэнд суралцан, ажлын байранд дадлагажсан.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийг хариуцсан ажилтан ДаТС-д айлчлан ирж сургуулийн удирдлага, ЭХМТС-ын эрхлэгч, багш нартай уулзан цаашдын үйл ажиллагааны талаар ярилцан, цахилгаан систем мэргэжлийн сургалтын лабораториудтай танилцлаа.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”–ын сайн дурын гишүүн Баг Сү Минь 2020.01.22-ноос нэг жилийн хугацаанд ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш нартай хамтран Цахилгааны инженер хөтөлбөрийн хүрээнд цахилгаан систем чиглэлээр суралцан мэргэжлийн лаборатори, дадлагын ажлыг хийж туршлагаа хуваалцан ажиллах болно.
Сургуулийн захиргаа