2019-2020 оны хичээлийн жилд ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбараас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”–д сайн дурын гишүүн хүлээн авч ажиллуулах хүсэлт гаргасан.
Тус хүсэлтийн дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “dream” хөтөлбөрийн гишүүд И Хён Бом, Чэ Жи Үн нар ДаТС-ын Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт 2019.11.18-наас 2019.11.24-ний хооронд ДаТС-тай танилцан, Монгол хэлэнд суралцан, ажлын байрандаа дадлагажсан.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”–ын “dream” хөтөлбөрийн гишүүд И Хён Бом, Чэ Жи Үн нар нь 2019.12.22-ноос 2020 оны 10-р сар хүртэлх хугацаанд ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш нартай хамтран Цахилгааны инженер хөтөлбөрийн хүрээнд электроник, автоматикийн чиглэлээр суралцан мэргэжлийн лаборатори, дадлагын ажил хийж дадлагажиж ажиллана.
Сургуулийн захиргаа