2024-04-26
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

“Дархан хотын хөгжлийн стратеги II ” сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын удирдамж

Дархан–Уул аймгийн эрдэмтэн, багш нарын “Судалгаа хөгжлийн эрдмийн академи”, Ардчилсан нам хамтран “ДАРХАН ХОТЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ II” сэдэвт Эрдэм Шинжилгээ Онол Практикийн бага хурлыг эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулна.

Хурлын зорилго:

Дархан–Уул аймгийн хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хүний хөгжил, амьдралыг дэмжин тэтгэх, эрхзүйн орчныг бий болгох, тохилог хөгжилтэй Дархан хотыг цогцлоох

Ивээн тэтгэгч: Дархан нутаг ТББ Мэдээллийн ивээн тэтгэгч: RGB телевиз, lkha телевиз, DBS телевиз Хугацаа: 2015 оны 4 сарын 30

Илтгэл хүлээж авах: 2015 оны 4 сарын 01-нд хүлээн авч хурлын өмнө илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарсан байна.Илтгэлийг polyglot_122@yahoo.com хаягаар хурал зохион байгуулах комисст ирүүлэхээс гадна АШУҮИС-ийн Дархан–Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн Эрдэм шинжилгээ гадаад харилцааны алба, мөн Техник технологийн салбарын илтгэл, өгүүлэлийг ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн trinitybts@yahoo.com, tunga.tuka@yahoo.com хаягаар тус тус хэвлэсэн болон файлаар хүргүүлнэ.

 Тавигдах ерөнхий шаардлага:
  • Урьд өмнө хэвлэгдээгүй байх
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаан дээр суурилсан
  • Дарханд тулгамдаж буй асуудалтай холбогдсон
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн
  • Гаргасан дүгнэлт бодитой байх
  • Үсгийн фонд Times New Roman
  • Үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1,5
  • Ишлэл зүүлтийг хуудасны доод талд 10pt
  • Хүснэгт, зураг, диаграммыг хар, цагаан, саарал өнгөөр дүрслэнэ
  • Хуудасны тоо А4, 4-8 нүүр
  • Өгүүлэл нь үндсэн бичвэрээс гадна ном зүй, хураангуйтай байна.
  • Илтгэлийн баруун дээд хэсэгт илтгэгчийн овог нэр, албан тушаал, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
Эрдэм шинжилгээний илтгэлийн ерөнхий бүтэц:
  1. Илтгэлийн нэр
  2. Илтгэлийн хураангуй
  3. Түлхүүр үг
  4. Илтгэлийн оршил
  5. Илтгэлийн үндсэн хэсэг
  6. Дүгнэлт
Хуралдааны дэг ба салбар хуралдаан: Дараах 5 чиглэлээр салбар хуралдаануудыг зарлаж байна. Удирдамжийг хүргэхэд сэдвийн тоймыг хавсаргана. Үүнд:
  1. Төр, нийгмийн бодлого (Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал )

– Салбар хуралдааны дарга АШУҮИС-ийн Дархан –Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн захирал, Анагаах ухааны доктор (Ph.D) Д.Зоригтбаатар Харилцах утас: 99994690

  1. Хууль эрх зүй (хүний эрх, хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх, хүүхэд гэр бүл хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх)

– Салбар хуралдааны дарга Дархан –Уул аймгийн МСҮТ-ийн захирал, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) Ч.Лхагвасүрэн Харилцах утас: 99375265

  1. Техник технологи, дэд бүтэц ( дэвшилтэт технологи, инноваци, шинэ бүтээл)

– Салбар хуралдааны дарга ШУТИС-ийн Дархан–Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Я.Батцэцэг: Харилцах утас:99375171 E-mail: trinitybts@yahoo.com

  1. Байгаль орчин (экологи, нөхөн сэргээлт, хот төлөвлөлт, хот байуулалт, аялал жуулчлал)

– Салбар хуралдааны дарга Дархан –Уул аймаг дахь УГТСЭШХүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, ХАА-н ухааны доктор (Ph.D) Т. Атарсайхан, Харилцах Утас:99033292

  1. Эдийн засаг, төсөв санхүү, төсөл хөтөлбөр ( төсвийн хэмнэлт, шилэн данс)

– Салбар хуралдааны дарга Дархан –Уул аймаг дахь ХААИС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Ү. Хадбаатар, Харилцах утас: 99035078

Хурал болох газар: 2015 оны 04 сарын 30 –ны өдрийн 10 цагт
  1. Нийгмийн бодлого: АШУҮИС-ын соёлын төвд
  2. Хууль эрх зүй: МСҮТ-ийн Эрдмийн өргөөнд
  3. Үйлдвэрлэл, технологи, дэд бүтэц: ШУТИС-ийн хурлын зааланд
  4. Байгаль орчин:УГТСЭШХ-ийн хурлын танхимд
  5. Эдийн засаг, төсөв санхүү: ХААИС-ын номын санд тус тус эхэлнэ.
Хаалтын ажиллагаа, шагнал гардуудах ёслол Залуучууд театрт 5 сарын 1-ны 12 цагт болно. Дараа нь хүндэтгэлийн гала тоглолттой. Илтгэх хугацаа: – Үндсэн илтгэл –8 мин – Хэлэлцэх хугацаа: 5 мин (асуулт, хариулт) Илтгэгчийн мэдээллийг хүлээн авах асуулт.
  1. Илтгэгчийн овог нэр
  2. Албан тушаал, ажилдаг газар
  3. Эрдмийн зэрэг, цол
  4. Илтгэлийн сэдэв
  5. Холбоо барих утас, цахим хаяг
  Шагналын сан:Салбар хуралдаан тус бүрээр 1,2,3 байр, шагналт 3 байр эзлүүлж ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнаж урамшуулна. I байр-1:         Батламж, 1.000.000 төгрөг II байр-1:        Батламж, 700.000 төгрөг III байр-1:      Батламж, 500.000 төгрөг   Тусгай байр: 3
  1. Батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  2. Батламж, ивээнтэтгэгчбайгууллагыншагнал
  3. Батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал
 

Нэмэлт мэдээлэл: Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, (Ph.D) дэд профессор Л.Нарантуяа Харилцах утас: 99378536

Зохион байгуулах комиссын менежер, Боловсрол судлалын доктор, (Ph.D) Б.Мэндхүү Харилцах утас: 99700232 хандан авна уу.

Зохион байгуулагчид: logo 2 logo 1  ]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/