2015 оны 04 дүгээр сарын10-ны өдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, хамтран ажиллах, судлаач багш нарын ажлыг үнэлэх, ЭША-ын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон явагддаг Дархан-Уул аймгийн ИДМСК-ын 2014-2015 оны хичээлийн жилийн Багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрдмийн Зөвлөл амжилттай зохион байгууллаа.
Тус хурал удирдамжийн дагуу “Их, дээд сургуулийн” болон “МСҮТ, Коллежийн” гэсэн 2 ангиллаар явагдаж, сургууль тус бүрээс шалгарсан 2 илтгэл буюу нийт 17 илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлүүдийг:- Дэвшүүлсэн асуудлын ач холбогдол,
- Шинэлэг санаа, дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байдал
- Судалгааны ажлын үр дүн, практик ач холбогдол
- Илтгэлийн боловсруулалт /шинжлэх ухааны түвшин, хэл найруулга /
- Илтгэх ур чадвар гэсэн 5 шалгуураар Дархан-Уул аймгийн ИДМСК-ын гүйцэтгэх захирал Д. Зоригтбаатар тэргүүтэй ИДМСК-ын бүрэлдэхүүнд багтдаг сургуулиудын төлөөлөл болох 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс шалгаруулан дүгнэж дараах илтгэлүүдийг шалгаруулав. Үүнд:

Энэхүү хурлын онцлог нь залуу судлаач багш нар олноор хамрагдсан, боловсрол судлал, боловсролын менежмент, хэл шинжлэл, анагаах ухаан, ХАА, байгаль, аялал жуулчлал, техник, технологи зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан, бүс орон нутгийн хэмжээнд тулгараад байгаа олон асуудлуудыг шийдэж болох онол, практикийн ач холбогдол бүхий сонирхолтой шийдлүүдийг гарган хэлэлцүүлсэнд оршино. Мөн багш нарын судалгааны ажлын арга зүй дээшилсэн зэрэг сайшаалтай талуудыг тэмдэглэх нь зүйтэй.
Тус хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн судлаач багш нарт батламж гардуулав.
Хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт судлаач багш нар болон тус хуралд судлаач багш нараа зохион байгуулан оролцуулсан сургуулиудын удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлэн та бүхний цаашдын сургалт, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч комисс
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
]]>