2024-09-08
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

Ирэх таван жилд БНХАУ-д 1,000 оюутан суралцуулна

Ирэх таван жилд БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд 1,000 оюутан суралцуулна гэдгийг БСШУЯ-наас албан ёсоор мэдэгдлээ.

x800
Монгол Улсын БСШУЯ,  БНХАУ-ын Боловсролын яам хооронд байгуулсан “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын санамж бичиг”-тгарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус яамны байранд болсон юм. Хоёр улсын яамд хоорондын санамж бичгийг 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр байгуулж байгаа гэдгийг онцоллоо. Санамж бичгийн хүрээнд тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлүүлэх бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хамтран зохион байгуулахаар болсон байна.
Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр “БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд Монгол Улсаас тусгай тэтгэлэгт солилцооны хөтөлбөрөөр мянган залууг БНХАУ-д суралцуулах шийдвэр гарсан байдаг.
Энэ дөрөв, тавдугаар сардаа багтаагаад эхний 200 оюутныг явуулна. Энэ 200 оюутны 20 нь бакалаврт, 40 нь докторт, 140 нь магистрт суралцана.Солилцооны хөтөлбөрийн онцлог нь тэргүүлэх чиглэлийг барьж оюутнаа сургана. Инженер, ХАА, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо гарч ирж байгаа нь чухал. Удахгүй сонгон шалгаруулалтынхаа зарыг залуучууддаа хүргэнэ” гэв. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун “Хятад, Монгол хоёр улсын тусгай тэтгэлгийн санамж бичигт гарын үсэг зурсандаа би маш их баяртай байна. Санамж бичгийн дагуу бид энэ жилээс эхэлж жил бүр Монгол Улсын талаас 200 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болно.Бидэнд Монгол Улсын боловсролын салбартай ингэж хамтран ажиллах нэг л зорилго бий. Энэ бол Монгол Улсын боловсрол, эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх явдал болно” гэв.
БСШУЯ
]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/