2015 оны 3-р сарын 19-ны өдөр Москва дахь ШУТИС-ийн суурин төлөөлөгч Л.Гүрбазар тэргүүтэй ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль, Москвагийн эрчим хүчний дээд сургууль, Москвагийн барилгын их сургууль, Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургууль, Москвагийн физик-техникийн дээд сургууль, Машин үйлдвэрлэлийн их сургууль, Санкт-Петербургийн политехникийн улсын их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Тувагийн улсын их сургуулийн төлөөллүүд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд ажлын айлчлал хийж ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр магистрантурт сурах сонирхолтой төгсөгч оюутнуудаас математикийн шалгалт авлаа. Шалгалтанд 3-с дээш голч дүнтэй суралцаж төгссөн 24 төгсөгч хамрагдлаа. Энэхүү шалгалтанд тэнцсэн оюутнуудад ОХУ-ын дээрх сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр суралцах сайхан боломж нээгдэх болно. Мөн уг айлчлалын хүрээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль эдгээр сургуулиудтай цаашид хамтран ажиллах боломжуудын талаар яриа хэлэлцээ хийв.
]]>