Ази номхон далайн бүс хариуцсан олон нийтийн холбооны ерөнхийлөгч Владимир Бирюков, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Барилгачдын холбоо, Газрын харилгаа барилга хот байгуулалтын газрын төлөөлөгчдийн хамтаар 2025.04.30-ны өдөр ДаТС-д ажлын айлчлал хийлээ.
Уулзалтаар ОХУ-ын Ази номхон далайн бүсийн их, дээд сургуулиуд болон ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль хороондын хамтын ажиллагаа, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ДаТС-ийн удирдлагууд болон Захирлын зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.

