2026-09-28
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

“БАНКНЫ ХӨГЖИЛ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ЭШОПБХурал амжилттай зохион байгуулагдлаа.

“БАНКНЫ ХӨГЖИЛ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ЭШОПБХурал

📌Жил бүр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэстэй хамтран “БАНКНЫ ХӨГЖИЛ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” эрдэм шинжилгээний X бага хурлыг их, дээд сургуулийн багш, судлаач, оюутнуудын дунд 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь  орчин цагийн мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийн 100 жилийн ой тохиож байна.  

“БАНКНЫ ХӨГЖИЛ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” эрдэм шинжилгээний X бага хуралд  зочин илтгэгчээр:

  1.  Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах эдийн засагч Б.Золзаяа /Ph.D/ нь “Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг цогцоор ашиглаж хиймэл оюун ухаанаар инфляцийг таамаглах нь” сэдвээр;
  2.  Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн ахлах эдийн засагч Н.Батжин нь “Үнийн тогтвортой байдалд Төв банкны хараат бус байдал болон мөнгөний бодлогын харилцааны нөлөө” сэдвээр оролцлоо.

Хуралд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, банк, санхүүгийн салбарын төлөөллүүд болон оюутан залуучууд гэсэн хоёр ангиллаар нийт 18 бүтээл ирж, хэлэлцүүлснээс ангилал тус бүрт шилдэг 3 байрыг шалгаруулав.

СУДЛААЧДЫН АНГИЛАЛД:

🥇I байр – ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Агроэкологи бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Ц.Бурмаа – “Банкны салбарт цахим эдийн засаг нөлөөлөх нь”

🥈II байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах багш С.Хүрэлчимэг – “Банкны ажилтны энгейжментийн онцлог”

🥉III байр – “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагч Э.Бумдарь – “Нэткапитал ББСБ-ын өрсөлдөх чадварын шинжилгээ”

ОЮУТНЫ АНГИЛАЛД:

🥇I байр – ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Н.Марал, удирдагч багш Б.Болдбаатар – “Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа”

🥈II байр – ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Агроэкологи бизнесийн сургуулийн БЭЗ-ийн 4-р түвшний оюутан Б.Үүрийнцолмон, удирдагч багш Б.Бурмаа – “Цахим эдийн засагт цахим хэл зүйн чадамж, цахим хуваагдал нөлөөлөх нь”

  1. III байр – Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбарын оюутан Б.Батчимэг, Э.Солонго, удирдагч багш В.Цэрэнжаргал, Ж.Бадамханд – “Залуусын санхүүгийн мэдлэг ба хадгаламжийн зуршил” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

💸 Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг хуралд ивээн тэтгэгчээр:

  1. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс
  2. Дархан-Уул аймаг дахь Голомт банкны Бизнес төв
  3. Дархан-Уул аймаг дахь Капитрон банк тус тус оролцсон. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

👩‍⚖️ ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  1. Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах эдийн засагч Б.Золзаяа /Доктор Ph.D/
  2. Монголбанкны Дархан-Уул аймаг дахь Хэлтсийн ахлах нягтлан бодогч О.Анхзаяа
  3. Дархан-Уул аймаг дахь Голомт банкны Бизнес төвийн захирал Т.Давгажамц
  4. ШУТИС, ДаТС-ийн Инженерчлэлийн салбарын дэд профессор Я.Батцэцэг /Доктор Ph.D/ нар тус тус ажиллав.

Мэдлэгийн далайд зоригтой хөвж, оюуны их аян тань өөдөө байж,
эрдэм судлалын зам тань гэрэл цацарч байг.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/