Оюутны модон бөмбөгийн 2025 оны Улсын аврага шалгаруулах тэмцээнд Ч.Сугаррагчаа ахлагчтай ДаТС-ийн баг тамирчид амжилттай оролцож “Хүрэл” медалийн эзэд боллоо. Тус тэмцээн нь Монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан бөгөөд холимог хосын болон талбайн цохилтын эмэгтэй, эрэгтэй тамирчид ганцаарчилсан төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.




