Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн оюутан, залуусын дунд спорт, биеийн тамирын идэвхийг өрнүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор уламжлалт “Намрын тэргүүн–2025” спортын наадамыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь “Эрүүл биед саруул ухаан оршино” уриан дор волейболын төрөлд эрэгтэй 12, эмэгтэй 7 багийн (190), сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 6 багийн (161), шатрын төрөлд 25, ширээний теннисний төрөлд 24 буюу нийт 500 гаруй тамирчин оюутнууд оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
🏆 Наадмын зорилго
“Намрын тэргүүн–2025” нь оюутан залуусын хамтын ажиллагаа, манлайлах чадвар, сахилга бат, спортын соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, зэрэг 4 төрөлд тэмцээн уралдааныг явуулсан байна.
🥇 Тэмцээний үр дүн
Тэмцээний явцад оюутнууд авхаалж самбаа, хурд хүч, багийн зохион байгуулалт, манлайлах чадвараараа өрсөлдөж, спортын өндөр амжилт, ёс зүйн соёлын үлгэр дуурайл үзүүлсэн нь онцлог байлаа.
🎖️ Багийн нийлбэр дүнгээр:
🥇 I байр – Технологийн тэнхимийн баг тамирчид тус тус амжилттай оролцлоо.
🥈 II байр – Эрчим хүч, мэдээллийн тэнхимийн баг тамирчид
🥉 III байр – Инженерчлэлийн тэнхимийн баг тамирчид


⚽ Хувийн амжилтаар:
⚽ Волейболын “Шилдэг эрэгтэй тоглогч”–ЦСА хөтөлбөрийн II ангийн оюутан Б. Тэмүүлэн
Волейболын “Шилдэг эмэгтэй тоглогч” – Барилгын инженер хөтөлбөрийн I ангийн оюутан А.Үүрийн туяа
🏀 Сагсан бөмбөгийн “Шилдэг эрэгтэй тоглогч”- Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн IV ангийн оюутан Батмөнх
Сагсан бөмбөгийн “Шилдэг эмэгтэй тоглогч”- Бизнес удирдлага хөтөлбөрийн II ангийн оюутан Энхсүлд нар шалгарлаа.

Наадмын ач холбогдол
Тус спортын наадам нь оюутны идэвхи, хамтын ажиллагааг өрнүүлж, сургууль-оюутны соёлын уур амьсгалыг илүү нэгтгэсэн арга хэмжээ боллоо. Үүний зэрэгцээ сургуулийн захиргаа, удирдлагууд “Спорт бол зөвхөн тэмцээн бус, хамт олны эв нэгдлийн илэрхийлэл юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамт олон нийт оролцогчиддоо сурлага, спорт, урлагийн гурван чиглэлд амжилтаа бататгахыг хүсэн ерөөж, ирэх жилийн спортын наадамд илүү өргөн хүрээтэй, шинэ төрлүүдийг нэвтрүүлэх зорилт дэвшүүллээ.