ШУТИС болон Дархан-Уул аймгийн оюутны “Урлагийн их наадам”-д оролцох шигшээ багийг бүрдүүлэн хот, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах, мөн урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг олгох, улмаар тэдний авьяасыг нээн илрүүлэх зорилгоор урлагийн бага наадмыг ДаТС-ийн нийт оюутнуудын дунд 2025 оны 10 сарын 20-нд ДаТС-ийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Урлагийн бага наадамд нийт 6 багийн 300 гаруй оюутнууд идэвхтэй оролцож авьяас билгээ сорилоо. Урлагийн бага наадмыг хамтлаг болон чөлөөт бүжиг, цэнгээнт бүжиг,хамтлаг дуу /2оос дээш хүн/, гоцлол дуу, уран уншлага, хөгжим, жүжигчилсэн үзүүлбэр төрлөөр зохион байгуулсан.
Ур чадвар, бэлтгэл, бичлэг болон хөгжмийн зэмсэг, ая шаардлага хангасан байдал,тайзны соёл, хувцаслалт,зохион байгуулалт, найруулга агуулга зэргийг харгалзан үзэж урлагийн төрөл, зүйл, багийн нийт дүн, гоц авьяастан нарыг шалгарууллаа.
Хамтлаг бүжгийн төрөлд:
III байр – Бизнес удирдлагын анги
II байр – Металлургийн анги
I байр – Эрчим хүчний анги
Цэнгээнт бүжгийн төрөлд:
III байр – Металлургийн анги
II байр – Эрчим хүчний анги
I байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
Хамтлаг дууны төрөлд:
III байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
II байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
I байр – Бизнес удирдлагын анги


Хөгжмийн төрөлд:
III байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
II байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
I байр – Металлургийн анги
Жүжигчилсэн тоглолтын төрөлд:
III байр – Металлургийн анги
II байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
I байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
Гоцлол дууны төрөлд:
III байр – Бизнес удирдлагын анги
II байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
I байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
Уран уншлагын төрөлд:
III байр – Эрчим хүчний анги
II байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
I байр – Кибер аюулгүй байдал
Гоцлол дууны төрөлд:
III байр – Бизнес удирдлагын анги
II байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
I байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
Гоц авьяастнаар
– Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер-IY ангийн оюутан З.Гантөгс
-Бизнес удирдлага-II ангийн оюутан Ш.Мөнхжаргал
-Цахилгаан систем-III ангийн оюутан О.Ану-Үжин
– Барилгын материалын технологийн инженер-II ангийн оюутан А.Батдалай нар шалгарллаа.
Нийлбэр дүнгээр дараах анги хамт шалгарсан байна. Үүнд:
III байр – Металлургийн анги (I курс)
II байр – Уул уурхайн ашиглалтын технологийн анги
I байр – Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн анги
Оюутан залуусын авьяасыг нээн илрүүлэх, сургууль хамт олны эв нэгдэл, урам зоригийг бадраасан оюуны цэнгэл эдэлсэн урлагийн бага наадам амжилттай болж өндөрллөө.
ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нийт оюутан залуусдаа амжилт хүсэн, сурлага, авьяас, хөгжил хослуулсан бүтээлч ирээдүйн эзэд байхыг хүсэн ерөөж байна.



