Дархан-Уул аймгийн түүхэн ой өдрийг тохиолдуулан ДаТС-ийн оюутнуудад зориулан орон нутгийнхаа түүх, соёлын биет болон биет бус өвийг таниулан сурталчлах, Дарханы найман бахархалтай танилцан оршин суугаа газар нутгаа бахархан дээдлэх хандлагыг төлөвшүүлэх үүднээс Дархан-Уул аймгийн музей, ШУТИС-н ДаТС, ХААИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нар хамтран 2025 оны 10 сарын 27-нд “Дархан-64” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт ДаТС, ХААИС-ийн 1-р курсын “Монголын түүх” судалж байгаа 300 гаруй оюутан хамрагдлаа. Тус арга хэмжээ нь дараах хуваарийн дагуу зохион байгуулагдсан болно. Үүнд:
- ДаТС-ийн багш Ж.Каламхас “Дархан-Уул аймгийн түүхэн замнал” сэдэвт лекц
- ДУА-н музейн эрдэм шинжилгээний ажилтан Б. Уранцэцэг “Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх өв”
- Дарханы сүлд дууг эгшиглүүлэх
- Дархан-Уул аймгийн түүхэн зурагт үзэсгэлэнтэй үзэж танилцах арга хэмжээ
амжилттай болж өндөрлөлөө.









