Сургалтыг Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Энхтөр удирдан явуулж, хүний эрхийг дээдлэх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар илтгэл тавив. Тэрээр оюутнуудад өдөр тутмын амьдралд гарч болзошгүй зөрчил, хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг хэрхэн таних, хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхийн ач холбогдлын талаар тодорхой жишээ, бодит тоон мэдээлэл ашиглан ойлгомжтой, сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэлээ.
Энэхүү сургалт нь оюутнуудын хуулийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагатай иргэн болоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
“Хуулиа мэддэг, бусдын эрхийг хүндэлдэг иргэн болох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам юм.” — Цагдаагийн хошууч Д.Энхтөр










