2026-04-01
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

Дархан-Уул аймгийн ИДМСК-ын Багш, ажилчдын спортын 5 төрөлт тэмцээнд ДаТС-ийн нийт багш, ажилчид амжилттай оролцлоо

Дархан-Уул аймгийн их дээд мэргэжлийн сургуулиудын консерциумын багш, ажилчдын дундах спортын тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 28-29 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 6 сургуулийн 300 гаруй багш, ажилтан өргөнөөр оролцож, спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин оролцлоо.

Энэ удаагийн спортын тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.

Тус тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг төлөөлөн нийт 21 багш, ажилтан, баг тамирчид амжилттай оролцож, сургууль, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн дараах амжилтуудыг үзүүллээ.

Шагналт байр эзэлсэн баг, тамирчид

Шатар. Багийн төрөл – III байр

Дартс. Багийн төрөл – III байр

Гар бөмбөг

  • Эрэгтэй багI байр
  • Эмэгтэй багII байр

Сагсан бөмбөг

  • Эрэгтэй багIII байр
  • Эмэгтэй багI байр

ШИЛДЭГ ТОГЛОГЧ:

Гар бөмбөг: Т.Батбаяр

Сагсан бөмбөг: Б.Мөнх-Эрдэнэ

Тэмцээний дүнгээр ДаТС-ийн баг, тамирчид спортын 4 төрөлд шагналт байр эзэлж, хамтын хүч, тууштай бэлтгэл, идэвх оролцооны үр дүнгээ бодитоор харууллаа. Энэхүү амжилт нь хамт олны нэг зорилго, нэг сэтгэл, харилцан дэмжлэг, эв нэгдлийн тод илэрхийлэл болж, цаашдын ажил, спортын өндөр амжилтад тэмүүлэх урам зоригийг улам бүр бадраасан үйл явдал боллоо.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/