2026-03-27
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ИДМСК-ЫН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Дарханы ИДМСК-ын Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3-р сарын 20-нд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС дээр зохион байгуулагдлаа.

Багш нарын хуралд 2 багш, Оюутны хуралд мөн 2 оюутан тус тус судалгааны ажлаа хэлэлцүүлж, бүгд эхний шагналт байруудыг эзэлсэн буюу дараах амжилтаар манлайлан оролцов. Үүнд:

Багш нарын “Инженер-технологи, байгаль, хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбар хуралдаанд “Хаягдал PMSM цахилгаан хөдөлгүүрийн NdFeB тогтмол соронзонгоос газрын ховор элементийг Fe-Si-O системийн эвтектикээр ялган авах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр оролцсон Инженерчлэлийн тэнхимийн дэд профессор У.Эрдэнэболд (Ph.D) тэргүүн байр,

“Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн ухаан”-ы салбар хуралдаанд ““Мод шүтлэг” нь эртний нүүдэлчдийн ертөнцийг таних оюун санааны илэрхийлэл болох нь” сэдэвт илтгэлээр оролцсон Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Д.Үүрийнтуяа (Ph.D) 3-р байрт шалгарав.

Оюутны “Инженер-технологи, байгаль, хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбар хуралдаанд Технологийн тэнхимийн профессор Д.Оюунбилэг, Сургалтын мастер А.Сувд-Эрдэнэ нарын удирдсан “Холимог цементэн бетоны шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэлээр оролцсон БМТИ-3 дамжааны оюутан О.Мөнхбаатар, Б.Бат-Оргил нар 2-р байр,

“Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн ухаан”-ы салбар хуралдаанд Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Ж.Каламхас (MSc)-ын удирдсан ПХИ-2 дамжааны оюутан Ц.Нандинчимэг мөн 2-р байрт тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон багш, оюутнуудынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хамтдаа мэдлэг тарьцгаая.

2026.03.23

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/