Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ЭХМТТ-ийн Дижитал клубын оюутнууд санаачилга гарган 10 байршилд нийт 135 мод тарилаа.
Оюутнууд Улиас, Хайлаас, Гацуур, Нарс, Шинэс, Агч, Монос, Үрэл, Улаалзгана, Үхрийн нүд зэрэг 10 төрлийн мод, бут сөөгийг өөрсдийн гараар тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан нь онцлог байлаа.
Өнөөдрийн тарьсан мод
Ирээдүйн цэвэр агаар
Эх дэлхийгээ хайрлаж, ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе! 









