2024-05-02
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ онцлох мэдээ

ДаТС-ийн лицейн сурагчид аймгийн болон улсын олимпиадын 2-н даваанд амжилттай оролцлоо

Улсын олимпиадын 2-н даваанд 1

Лицей сургуулийн сурагчид уламжлалт улсын олимпиадын 2-н даваанаас дахин богц дүүрэн медалтай ирлээ. Математикийн төрлөөс  10-р ангийн сурагч Б. Болор алт, 10-р ангийн сурагч У. Билгүүн,  12-р ангийн сурагч Б. Билгүүн, Б. Удамбаяр нар  тус тус хүрэл медалийн эзэд боллоо. Мөн физикийн олимпиадаас 12-р ангийн сурагч   Б. Номуундалай алтан медал, англи хэлний гүнзгийрүүлсэн төрлөөр 12-р ангийн сурагч Б. Өнөболд мөнгөн медал хүртэж биднийгээ баярлууллаа.  Нийгмийн хичээлийн чиглэлээр 3 сурагч оролцсоноос 12-р ангийн сурагч Онон мөнгө, Б. Удамбаяр хүрэл медалийн болзлыг хангаж  сургуулийнхаа нэрийг гаргалаа.  Уралдаанд оролцсон бүх сурагчид болон бэлтгэсэн багш Т. Оюунцэцэг, Г. Болд, Ж. Каламхас, Д. Чулуунтөмөр нартаа сургуулийн зүгээс баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 2 3 4

Математикийн цаг сонины уралдаанд

Өнгөрсөн 2-р сард зохиогдсон “Математикийн Цаг ” сонины нэрэмжит II шатны МАТЕМАТИК СТАНДАРТ УРАЛДААН-д лицейн 10А ангийн сурагч Б. Оюу-Эрдэнэ, 11А ангийн сурагч А. Мэргэнсанаа, 12А ангийн сурагч Т.Цэнд-Аюуш нар  гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэд боллоо. 5

Зураг зүйн- II” аймгийн олимпиадад

Улсын тэргүүний “Од” цогцолбор сургуулийн нэрэмжит аймгийн зураг зүйн олимпиадад  10-р ангийн сурагч           Э. Үүрийнтуяа, П. Халиун, Д. Лхагвасүрэн, Б. Оюундарь 11-р ангиас А. Намуун, М. Доржсүрэн, Б. Энхтөр, Э.Эрхэмбаяр 12-р ангиас Б. Ганболор, А. Цэлмэг нар оролцлоо. Манай лицейн сурагчид амжилттай оролцож багийн дүнгээрээ 3-р байрын эзэд боллоо.  Мөн хувийн амжилтаараа сурагч Б. Ганболор мөнгөн медал, Э.Үүрийнтуяа нар хүрэл медал хүртлээ. Бэлтгэсэн багш Д. Баттөмөр болон сурагчиддаа баяр хүргэе. 6

Монгол хэлний аймгийн олимпиадад

Лицейн 10-р ангийн сурагч Б.Оюу-Эрдэнэ “Эх хэл-эрдмийн увдис” сэтгэлгээний баярт  амжилттай оролцож хүрэл медал хүртэв. Зурагт сурагч Б.Оюу-Эрдэнэ бэлтгэсэн багш Х. Хишигжаргалын хамт. 7

Англи хэлний аймгийн олимпиадаас

Дархан-Уул аймаг дахь ХААИС-иас аймгийнхаа ахлах ангийн сурагчдын дунд зохиосон англи хэлний олимпиадад 12-р ангийн сурагч Б. Өнөболд 2-р байр, тус ангийн сурагч Б. Билгүүн 3-р байр эзэллээ. 8

Лицей сургуулийнхаа нэрийг өндөрт гаргасан багш болон шавь нартаа эрдмийн ажил нь үргэлж өөдөө байхыг хүсэн ерөөе.

 ]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/